Preview

Nomadic civilization: historical research

Advanced search

Бямбын Ринчений түүхэн тууриудын уран сайхны зөрчил

https://doi.org/10.53315/2782-3377-2025-5-2-74-85

Abstract

Монголын орчин үеийн уран зохиолын түүхэнд гарсан томоохон ололт амжилт бол уран зохиолын олон төрөл зүйл шинээр бүрэлдэн бий болсон явдал юм. Энэхүү шинээр бий болсон төрөл зүйлүүдийн дотроос туурийн төрлийн үүсэл хөгжилд Б.Ринчен чухал үүрэг гүйцэтгэсэн болно. Зохиолч Б.Ринчений уран бүтээлийн нэгэн чухал онцлог бол түүхэн тууриудынхаа уран сайхны зөрчлийг гайхамшигтай най- рийн боловсруулсан явдал юм. Энэ бол түүний уран бүтээлийн бусдаас ялгарах гол онцлог болох тул зохиолч Б.Ринчений түүхэн тууриудын уран сайхны зөрчлийг тусгайлан судалсан болно.
Утга зохиолын онолд зохиолын гол баатар (protagonist) болон эсрэг баатар (antagonist)-ын хоорондын харьцаан дээр тулгуурлан зөрчлийг гадаад болон дотоод гэж ангилдаг. Энэ үүднээс Зохиолч Б. Ринчений түүхэн тууриудын зөрчлийг онолын үүднээс ангилан авч үзвэл “Нууцыг задруулсан захиа” (1957), “Шүхэрч Бунияа” (1957), “Ану хатан” (1959), “Гүнж” (1962) зэрэг ихэнх бүтээл нь гадаад зөрчилд тулгуур- лажээ. Харин “Мангаа Доогийн эцсийн зүүд” (1958) туурьт баатрын дотоод зөрчлийг, “Гар” (1966), “Эмгэн Сойвон” (1973) туурьт гадаад дотоод зөрчлийн хослолыг чадамгай боловсруулсан байна.
Зохиолын зөрчлийг шийдэх өгүүлэгдэхүүний тайлал хэсэг уран сайхны чухал үүрэгтэй байдаг. Зохиолч Б.Ринчений ихэнх түүхэн тууриудын уран сайхны зөрчил эмгэнэлт төгсгөл болох үхлээр шийдэгдэж байна.

About the Author

И. Жавхлан
МУИС-ийн Баруун бүсийн сургууль
Mongolia

Жавхлан И., Ахлах багш

Ховд



References

1. Akim, G. (1990). Bilgun nomch Byambyn Rinchen. Ulaanbaatar: Mongol uran zohiol hevleliin gazar.

2. Baygalsaikhan, S. (1995). Uranus zohiol shinjleliin udirtgal. Ulaanbaatar. Galbaatar, D. (2012). Uranus zohiol: Onol, tүүх, shүүmzhlel. Newterhy roofing felt / Ed. S. Dulam, K. Okada. Ulaanbaatar.

3. Chimegbaatar, Ch. (2011). Mongol Khelniy Yaruu Nayruulga. B. Rinchen. Terguun Devter. Ulaanbaatar: Kitab HHK.

4. Luvsanvandan, S. (1965). Mongolyn utga zokhiolyn gol baatar. Ulaanbaatar.

5. Mongolian orchin үeyin uran zokhiolyn tovch tүүkh: 1921–1965 (1968). Zohiogch: P. Khorloo, S. Luvsanvandan, Ts. Monkh, D. Tsend. Ulaanbaatar: UHG. Mongolian orchin ueyin uran zohiolyn tүүkh /1941–1960/ (1989). II bot’, editor Luvsanvandan, S. Monkh, Ts. Sampildendev, H. Ulaanbaatar.

6. Morner, Kathleen and Ralph, Rausch (1998). NTC’s Dictionary of Literary Terms. United States of America: NTC Publishing Group.

7. Omakaeva, E. U., Ochirova, N. Ch. (2010). Onomastic space of a literary text (based on the toponymic of K. Erendzhenov’s prose). Bulletin of the Kalmyk Institute for Humanitarian Research of the Russian Academy of Sciences. 2. 55–59 (in Russian).

8. Rinchen, B. (2000). Mongolyn za-andgaar buy zaa. Ulaanbaatar.

9. Rinchen, B. (2004). Ber tsetseg gunzh. Ulaanbaatar.

10. Tudev, L. (1971). MAHN-aas utga zohiolyn tuhaid yavuulsan bodlogo. Ulaanbaatar.

11. Tsend, D. (2001). Byambyn Rinchen (namtar, uran buteel) /XX zuuny Mongol zokhiolchid — 66/. Ulaanbaatar.

12. Tsend-Ayuush, S. (1979). About artistic criticism. New Horizons: Literary and Artistic Criticism in the Mongolian People’s Republic / Compiled and author of the foreword by K. N. Yatskovskaya. Moscow: Progress. 273–278 (in Russian).


Review

For citations:


Жавхлан И. Бямбын Ринчений түүхэн тууриудын уран сайхны зөрчил. Nomadic civilization: historical research. 2025;5(2):74-85. (In Russ.) https://doi.org/10.53315/2782-3377-2025-5-2-74-85

Views: 20


Creative Commons License
This work is licensed under a Creative Commons Attribution 4.0 License.


ISSN 2782-3377 (Online)