Preview

Nomadic civilization: historical research

Расширенный поиск

Монголчуудын тэмээн жингийн соёл

https://doi.org/10.53315/2782-3377-2021-1-3-41-52

Полный текст:

Аннотация

Энэхүү өгүүлэлд монголын нүүдэлчид тэмээгээр алс хол тээвэр хийсэн түүх, уламжлал, бусад улс орон, үндэстэнд үл давтагдах тэмээн жингийн соёл, арга ухаан, тэмээн жинд холбогдох зан үйл, үг хэллэг, нутаг нутгийн давтагдашгүй онцлогийн талаар өгүүлжээ. Монголчуудын эрт цагийн амьдралын нэгэн хэмнэл, утга учир болж ирсэн тэмээн жин нь он удаан жилийн баялаг түүх, зан үйл, өв соёлыг өөртөө шингээсэн байдаг. Монголчууд эрт дээр үеэс тэмээ унаж, нурууг нь ачиж, чарганд унадаг мал, унаа тээвэр хийдэг уламжлалтай. Саяхныг хүртэл Монголд авто тээвэр, төмөр замын хөгжил сул байсан тэмээг өргөнөөр ашиглаж ирсэн. Тэмээ нь улс орон, ард түмэнд хэрэгцээтэй бараа, ачааг тээвэрлэх, малчдын шилжилт хөдөлгөөнд өргөн хэрэглэгддэг. Одоо ч гэсэн нутгийн малчны өдөр тутмын тээвэрлэлтэнд тэмээ голчлон ашиглагдаж байна. Ази Европыг холбосон худалдааны буюу Торгоны замын гол тулгуур нь тэмээ, тэмээний цуваа байсныг түүх гэрчилнэ. Энэхүү торгоны замыг хөгжүүлэхэд Чингис хааны үеийн Монголын эзэнт гүрэн чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 13-р зуунд Монголд «Тэмээ ачааны яам» гэгчийг байгуулж байжээ. Тэмээ холын замд тээвэрлэх, дайнд зэвсэг ачих, олз тээвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн тул Тэмээний яамыг байгуулжээ. Их Монгол улсын үед Торгоны замын зүүн салбар Хархорум хотоор дайран өнгөрдөг байжээ. Торгоны зам нь Төв Ази, Монгол, Хятад, Энэтхэгийг Ойрхи Дорнод, дараа нь Европтой холбож, эдгээр улсын хороодын харилцаа холбоо, худалдаа, соёл иргэншил тогтооход чухал үүрэг гүйцэтгэсэн. Торгоны замын урт нь 7000 гаруй км байв. Мөн энэ замын ихэнхийг тэмээгээр туулдаг байв. Торгоны зам бий болсноос хойш Монголын нүүдэлчид тэмээ жинлэх нарийн арга бий болсон нь аль ч улс орон, үндэстэнд байдаг. Чухамдаа олон зууны турш тэмээ нь улс орон болон хөрш зэргэлдээ улсуудтай худалдаа наймаа хийх цорын ганц тээврийн хэрэгсэл байсаар ирсэн. Тэмээ Монголын аль ч аймгаас нийслэл Улиастай, Ховд, Санбээс, Хиагт, Зая шавь, Вангийн хүрээ, мөн Хятадын Бээжин, Чуулалт хаалга, Хөх хот, Манжуур, Хайлаар, Долон нуур, Цонж, ОХУ-ын Бар хул, Өрөмч, Гүнчэн, Жанчхүү, Бийск, Хош-Агач, Троицкосавск хотууд ноос, арьс, үс, гурил, будаа, цай, даалимба (хөвөн) нийлүүлдэг.

Об авторе

Д. Өрнөхдэлгэр
Ховд их сургууль
Монголия

Өрнөхдэлгэр Д., хэл бичгийн ухааны доктор Ховд их сургууль, дэд профессор



Список литературы

1. Банди Ч. Та минь, жингээ хөдөлгөх цаг боллоо. Үнэн, 1993 он, № 97.

2. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын түүх [ ]. Ред Б. Ширэндэв, Ш. Нацагдорж. Улаанбаатар: Улсын Хэвлэлийн Хэрэг Эрхлэх Хороо, 1966-1969.

3. Жамбалдорж С. Тэмээ тэнгэрийн амьтан. Улаанбаатар, 1997.

4. Монгол нүүдэлчдийн тайлбар толь I (гэр, хувцас, мал аж ахуй). Улаанбаатар: Монсудар хэвлэлийн газар, 2020.

5. Монголын угсаатны зүйн хээрийн судалгааны эх хэрэглэгдэхүүн. Боть VI. Эрхэлсэн С. Чулуун; Хянан нягталж, оршил бичсэн Г. Цэрэнханд, У. Булаг. Улаанбаатар, Соёмбо Принтинг, 2011.

6. Төмөржав М. Бэлчээрийн монгол мал. Улаанбаатар, 1989.

7. Төмөржав М. Монголын бэлчээрийн мал аж ахуй (Уламжлал, Шинэчлэл, Эрчимжүүлэлт). Ред. Ж. Батаа. Улаанбаатар, 2004.

8. Түмэнжаргал Д., Мэндсайхан Т. Элжигэн халхын түүх (гуравдугаар дэвтэр). Улаанбаатар, 2017. 159-163-р тал.

9. Цэрэнпунцаг Ш. Тэмээн сүрэг. Улаанбаатар, 1972.

10. Цэвээнжав Д. БНМАУ-ын тэмээний аж ахуйн үндэс. Улаанбаатар, 1990.

11. Эрдэнэцогт Н. Монголын бэлчээрийн мал аж ахуй. Улаанбаатар, 1998.


Рецензия

Для цитирования:


Өрнөхдэлгэр Д. Монголчуудын тэмээн жингийн соёл. Nomadic civilization: historical research. 2021;1(3):41-52. https://doi.org/10.53315/2782-3377-2021-1-3-41-52

For citation:


Urnukhdelger D. Mongolian camel caravans culture. Nomadic civilization: historical research. 2021;1(3):41-52. (In Russ.) https://doi.org/10.53315/2782-3377-2021-1-3-41-52

Просмотров: 188


Creative Commons License
Контент доступен под лицензией Creative Commons Attribution 4.0 License.


ISSN 2782-3377 (Online)