Аялгуут аман соёлын эх сурвалж дахь цуур, хөөмэйн дуурьслын тухайд
https://doi.org/10.53315/2782-3377-2021-1-1-94-102
Аннотация
Монгол, Хятадын аман болон бичгийн сурвалж бичгүүд дэх монголчуудын дуу хөгжим, түүний дотор цуурын талаар олон тооны мэдээ баримт байдгийн нэг нь Хятадын Жинь, Хан улсын үед тэмдэглэгдсэн гэх “Гүн гэрийн хатагтайн “нүүдэлчдийн цуурын арван найман аялгуу” буюу “Цуурын магтдуу” юм. Цуур хөгжмийг өгүүлэхийн эрхтэнээс ангид төсөөлөх аргагүй бөгөөд түүний өнгө дуурьслын гол онцлог нь чухам л үүнд оршдог. Учир нь хүн хөгжим хийхээс өмнө хөгжмийн ая эгшгийг дууриан аялаж улмаар өөрийн өгүүлэхийн эрхтэнээ хөгжим болгон, ашиглаж байсны нотолгоо нь монгол хөөмэй болон исгэрэх урлагт тод ажиглагддаг. Тэгвэл цуур хөгжим хөөмэй, исгэрээ хоёрын аль алиных нь элементийг аялгууныхаа бүтцэд хадгалсан байдаг бөгөөд цуурыг цуурдах арга нь исгэрээн дээр үндэслэж байдаг юм. Өнөөдөр ч хүртэл цуур хөгжмийг хэзээ хаана татах, ямар дэг жаягтай байсан нь бас л сонирхууштай. Багахан хурим найр, янаг амрагийн дуу, хөгжмийн хавсрагад хэрэглэдэггүй харин овооны их тахилга, далайц ихтэй найр наадамд л гол төлөв хэрэглэгддэг онцлогтой. Эл уламжлал одоог хүртэл бараг эртний хэлбэрээр хадгалан бидэнд өв уламжлагдаж ирсэнд бахархууштай. Мөн цааш уламжлан авч хадгалж хөгжүүлэх хэрэгтэй байгаа бөгөөд судлагдахууны эх хэрэглэгдэхүүн хэвээр нээлттэй байгаа билээ.
Ключевые слова
Список литературы
1. Бадраа, Ж. (1998). Монгол ардын хөгжим. УБ.
2. Бадраа, Ж. (2005). Ардын билиг ухааны оньс. УБ.
3. Гантогтох, Г. (2007). Монгол зан үйлийн аман яруу найргийн уламжлал. УБ.
4. Дашдорж Д., Цоодол С. (1971). Ардын дуу хөгжмийн суу билэгтнүүд. УБ.
5. Мэргэжих Фү. (1986). Хоолойн цуурын нууц. Талын дуулал сэтгүүл. Хөх хот, № 6.
6. Мэргэжих Фү. (1988). Цоорын үзэгдэл болон цоорын хөгжим. Шанхайн хөгжмийн дээд сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүл, № 2.
7. Плеханов Г.В. (1956). Письма без адреса. М.
8. Хятадын хөгжмийн зэмсэг. 2005
9. Хятадын одоо үеийн толь бичиг (1978). Шинжян, № 1.
10. Цэвэл Я. (1966). Монгол хэлний товч тайлбар толь. УБ.
11. Эрдэнэчимэг, Л. (2002). Гүн гэрийн хатагтайн нүүдэлчдийн цуурын арван найман аялгуу. УБ: Адмон.
Рецензия
Для цитирования:
Хэрлэн Л. Аялгуут аман соёлын эх сурвалж дахь цуур, хөөмэйн дуурьслын тухайд. Nomadic civilization: historical research. 2021;1(1):94-102. https://doi.org/10.53315/2782-3377-2021-1-1-94-102
For citation:
Kherlen L. Tsuur and khumei in the sources of oral culture. Nomadic civilization: historical research. 2021;1(1):94-102. (In Russ.) https://doi.org/10.53315/2782-3377-2021-1-1-94-102