Өвөр Монголын яруу найрагч Д. Цэрэнванжилын найраглал, найрууллын үндэсний соёлын ач холбогдол
https://doi.org/10.53315/2782-3377-2022-2-4-65-79
Аннотация
Яруу найраг бол уран зохиолын төрөл зүйл. Жинхэнэ яруу найраг бол шидэт юм. Гоо үзэсгэлэн, сэтгэл хөдлөл, мэдрэмж, хайр, амьдрал үгээр дамжуулан илэрхийлж чаддаг. Яруу найргийг соёлын илрэл болгон тодруулах зорилгоор монголчуудын бүтээсэн яруу найргийн эрдэнэсээс гайхамшигуудыг олж нээх хэрэгтэй. 1980 оноос Өвөр Монголын яруу найрагт ихээхэн хувиралт гарсан билээ. Үүнээс өмнө үед уран зохиолыг нам төрийн үзэл суртлын хатуу шаардлагаас болоод амьдралын уянга, байгалийн зураглал хааяа нэг харагдсаныг эс тооцвол чөлөөт уянга, түүхийн сэдэвт яруу найраг бараг байхгүйтэй адил байжээ. 1970 оны сүүлчээс Бүгд Найрамдах Хятад Ард Улс нь гадаадтай чөлөөтөй харилцан, улс орнуудтай соёлын солилцоог ахиулах хандаштай болсноос Хятадын шинэ үеийн шүлэгчдийн дунд модернизмын чиглэлийн яруу найргийн өрнөлт гарч, уран зохиолд шинэ өнгө аяс бий болсон байна. Өвөр Монголын яруу найраг ч маш түргэнээр шинэ амьсгал авч эхлэн угийн уламжлалт үндэсний яруу найргийн хэв маяг дээр модернист яруу найргийн шинэ хэв маягийг идээшүүлэн хэрэглэж үндэстний түүхийн талаар эргэцүүлэл тунгаалт хийж, үндэстний хувь заяаны талаарх бодлогошролын уран сайхны ч цоо шинэ арга барилаар илэрхийлж эхэлсэн байна. Яг энэхүү түүхэн цаг үед Д. Цэрэнванжил нь наяад оны эхэн үеэс яруу найргийн гараагаа авч, шинэ цаг үеийн яруу найргийн хошууч болсон байна. Д. Цэрэнванжил Өвөр монголын утга зохиолын дээд шагнал “Солонго” шагналыг «Дөрөөн дээр өндийсөн дэлхий» найраглалаараа 1987 онд хорин зургаан насандаа, 2008 онд дөчин долоон насандаа «Нууц товчооноос тасарсан адуу» найраглалаараа хүртсэн.
Список литературы
1. Байгалсайхан, С. (1995). Уран зохиол шинжлэлийн удиртгал. Улаанбаатар.
2. Гаадамба, Ш. (1989). Утга зохиолын онолын үндэс. Улаанбаатар.
3. Мөнхийн зоог (1984). «Шилийн гол» сэтгүүл. 6. 19-20 тал.
4. Нүүдэлчний намар (1988). «Залуучууд» сэтгүүл. 9.
5. Урсгал, С. (2010). Монгол шүлэг зүй ба утга зохиолын түүх зүй судлал. Хөх хот.
Рецензия
Для цитирования:
Цоморлиг С. Өвөр Монголын яруу найрагч Д. Цэрэнванжилын найраглал, найрууллын үндэсний соёлын ач холбогдол. Nomadic civilization: historical research. 2022;2(4):65-79. https://doi.org/10.53315/2782-3377-2022-2-4-65-79
For citation:
Tsomorlig S. National cultural significance of poetry of Inner Mongolia poet D. Tserenvanzhil. Nomadic civilization: historical research. 2022;2(4):65-79. https://doi.org/10.53315/2782-3377-2022-2-4-65-79