Цахар нэрийн учир хийгээд тэдний гэрийн ерөөлийн онцлог
https://doi.org/10.53315/2782-3377-2023-3-3-83-90
Аннотация
Даяарчлалын давалгаа эрч хүчээ авсан 21-р зуунд улс орны нийгэм, улс төр, эдийн засаг, оюуны амьдралд асар том өөрчлөлт гарч, ялангуяа нүүдлийн соёлын нийгмийн экологи буюу гадаад орчин өөрчлөгдөн хувьсч, уламжлал шинэчлэлийн харилцан шүтэлцээ алдагдаж, монголчуудын уламжлалт зан үйл мартагдах хандлагатай болж байна. Энэ бол хэрэг дээрээ уг соёлын орших эс оршихын асуудал болж байна. Иймээс монгол соёлын зан үйлийн бүрэн бүтэн цутгалан, нийлбэр, цогцолбор болсон хуримын зан үйлийг анхааралтай судалж, өнөөгийн амьдралд нийцэх ашиг тустай дэвшилттэй ёс заншлыг сурталчилах, дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудад бага балчраас нь эзэмшүүлэх арга ухааныг шинэ нөхцөлд тохируулан боловсруулах шаардлагатай байна. Тэр тусмаа ураг хуримын зан үйл, үйлдэл, уг бүрийн цаана ирээдүйн сайн сайхныг бэлгэдэн ерөөсөн, төр улсын үндэс суурь болсон гэр бүлийн бат бэх, тогтвортой байх утга учрыг ухааруулан ойлгуулсан, үүрэг хариуцлагыг мэдрүүлсэн утга төгөлдөр ёс ёслол учраас тусгайлан судлаж, цахар угсаатны хуримын аман яруу найргийн төрөл зүйл хэрхэн уламжилж өнөө цагт яаж хувирч өөрчлөгдсөн, өөрчлөгдөх болсон учир шалтгаан, хүчин зүйлийг гэрийн ерөөлөөр жишээлэн авч энэхүү өгүүлэлд авч үзлээ.
Об авторе
(SUYILASIQIN) СоёлцэцэнМонголия
Соёлцэцэн (SUYILASIQIN), МУИС-ийн Улаанбаатар сургуулийн докторант, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөххотын үндэстний дээд сургуулийн багш
Список литературы
1. Далантай, Балдан (2007). Цахар монголын зан үйл. Өвөр монголын ардын хэвлэлийн хороо.
2. Монголын нүүдэлчдийн соёл: оршихуй, эс оршихуй (1998). Редактор Сумьяа, Б. Улаанбаатар: Адмон хэвлэлийн газар.
3. Төмөрцэрэн, Ж. (1961). Цахар хэмээх үгийн учир. SM (Монгол судлалын зарим асуудал). III. 1. Улаанбаатар. 107–115.
4. Цахар ардын ерөөл магтаалын чуулган (2014). Ц. Гэрэлбаатар, Ш. Хишигманлай нар эмхэтгэн найруулав. Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо.
5. Lattimore, Owen (1935/1958). The Mongols of Manchuria. London: GEORGE ALLEN & UNWIN LTD. Манжуурын монголчууд. Шанхай.
6. Qad-un ündüsün quriyangγui Altan tobči: эх бичгийн судалгаа (2002). Галиглаж, үгийн хэлхээг үйлдэн, эх бичгийн судалгаа хийсэн Шаравын Чоймаа; эрхлэн нийтлүүлсэн Ц. Шагдарсүрэн. Улаанбаатар.
Рецензия
Для цитирования:
Соёлцэцэн (. Цахар нэрийн учир хийгээд тэдний гэрийн ерөөлийн онцлог. Nomadic civilization: historical research. 2023;3(3):83-90. https://doi.org/10.53315/2782-3377-2023-3-3-83-90
For citation:
Soyoltsetsen (. Who are the tsahars and the peculiarities of good wishes for the yurt. Nomadic civilization: historical research. 2023;3(3):83-90. (In Russ.) https://doi.org/10.53315/2782-3377-2023-3-3-83-90