Preview

Nomadic civilization: historical research

Расширенный поиск

Өвөр монголын яруу найрагч Д. Цэрэнванжилын шүлгийн уран сайхан

https://doi.org/10.53315/2782-3377-2024-4-1-86-98

Аннотация

1961 оны 9 сарын 7-нд Өвөр Монголын өөртөө засах орны Шилийнгол аймгийн Баруун үзэмчин хошууны Жаран сумын Жаран гацааны нутагт Долоод овогт Донров, Шарнууд овогт Отгон нарын тав дахь хүүхэд болон мэндэлсэн. Зохиол бүтээл туурвих болсон цагаасаа өнөөг хүртэлх гуч гаруй жилийн турш Өвөр Монголын утга зохиолын ертөнцөд түүний зохиол бүтээлийг уншигч түмэн шимтэн уншдаг. Түүний шүлгүүдээс монголчуудын цайлган сэтгэл, нүүдэлчин ардын аж амьдрал, эх байгальтайгаа шүтэлцэн оршин байдгийн дүрслэлийг “Бид Монголоороо байх л учиртай, Монгол сэтгэлгээг бид гадаадаас олохгүй” гэж ярих дуртай түүний «Гаднаа морьтой монгол айл» шүлгээс харж болно. Монгол ахуйг дүрсэлсэн олон шүлэг нь хэл, соёлын гайхамшгийг тусгасан байдаг. Өнөөгийн Өвөр Монголын яруу найрагт монгол хэлний яруу тансаг хуучны үг хэллэгийн хэрэглээ багасаж, сэтгэлгээ ядуурч, сэдвийн хүрээ цөөрч явцуурч байгаа ийм цаг үед Д. Цэрэнванжилын шүлгүүд баян тансаг үгийн сан, монгол ахуйг үгээр зураглах нь уран бүтээлчийн өнгө төрх юм. ХХ зууны 80 хэдэн оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн Д. Цэрэнванжил нь эдүгээ БНХАУ-ын цөөн тоот үндэстний зохиолчдын нийгэмлэгийн гишүүн, Өвөр Монголын зохиолчдын нийгэмлэгийн гишүүн, Шилийнгол аймгийн зохиолчдын нийгэмлэгийн дэд тэргүүлэгч зэрэг албан тушаалыг хажиж буй уран бүтээлч билээ. Д. Цэрэнванжилын уран бүтээл хэл найруулга, туурвилзүйн онцлогоороо бусад уран бүтээлчдээс ялгарах тул яах аргагүй өгүүлэн буй үеийг төлөөлөхуйц уран бүтээлчийн нэг болж байна. Д. Цэрэнванжилын уран бүтээлд үндэс угсаагаа хайрлах, монгол үндэстнийхээ хувь заяаны төлөө санаа зовох, монгол үндэстэний бадран хөгжих болтугай гэх хүсэл найдлага, итгэл үнэмшлээ илэрхийлсэн монгол соёл уламжлалын зүйлс нь энэ уран бүтээлчийн үнэт зүйлс болох тухай энэ өгүүлэлд бичжээ.

Об авторе

С. Цоморлиг
МУИС-ийн Улаанбаатар сургуулийн
Китай

С. Цоморлиг,  докторант

Хөх хот, Өвөр Монголын өөртөө засах орон, БНХАУ



Список литературы

1. Бадмаева, Е.Н. (2023). Культ коня в эпосе «Джангар» и национальное самосознание кочевого калмыцкого народа в условиях природно-климатических факторов. International Symposium on the Exchange and Blending of Silk Road and Multi-ethnic Languages and Literature. Ланьчжоу: Северо-Западный университет национальностей. 170–175.

2. Байгалсайхан, С. (1995). Уран зохиол шинжлэлийн удиртгал. Улаанбаатар.

3. Баярсайхан, Б. (2009). Монгол хэлний хураангуй тайлбар толь. Улаанбаатар: Монсудар хэвлэлийн газар.

4. Бира, Ш. (2006). Их Монгол улсын түүх, үзэл суртлын зарим онцлог асуудлууд. Улаанбаатар.

5. Омакаева, Э. У. (2019). Образ коня в эпическом и песенном творчестве калмыков и ойратов: номинации масти (на материале опубликованных, архивных и полевых источников). Монголы: традиции и современность. Чтения памяти Е.С. Новик. Материалы международной научной конференции. Москва, РГГУ, 11–13 сентября 2019 г. / Mongols: Traditions and Modernity. III Readings in the Memory of Elena S. Novik. Abstracts. Moscow, RSUH, September 11–13, 2019. Сост. и ред. А.А. Соловьева, О.Б. Христофорова / Eds. A. Solovyova, O. Khristoforova. Москва. 27–29.

6. Омакаева, Э. У., Боваева, Г.М. и др. (2019). Зооморфный код культуры в зеркале калмыцких и монгольских пословиц: зоолексема мөрн ‘конь’. Социальные и культурные трансформации в контексте современного глобализма. Сборник научных трудов. 3. Грозный: СибИздатСервис. 690–694.

7. Омакаева, Э.У., Таганова, М.А., Куллыева, М. (2019). Зоолексема мөрн/морь/at ‘конь’ в калмыцких, монгольских и туркменских пословицах на фоне русских: лексико-семантическая и словообразовательная характеристика. Алтайское языкознание: проблемы и исследования. Горно-Алтайск.

8. Урсгал, С. (2010). Монгол шүлэг зүй ба утга зохиолын түүх зүй судлал. Хөх хот.

9. Цоморлиг, С. (2022). Өвөр Монголын яруу найрагч Д. Цэрэнванжилын найраглал, найрууллын үндэсний соёлын ач холбогдол. Nomadic civilization: historical research. 2(4). 65–79.


Рецензия

Для цитирования:


Цоморлиг С. Өвөр монголын яруу найрагч Д. Цэрэнванжилын шүлгийн уран сайхан. Nomadic civilization: historical research. 2024;4(1):86-98. https://doi.org/10.53315/2782-3377-2024-4-1-86-98

For citation:


Tsomorlig S. The artistry of the poems by Inner Mongolian poet D. Tserenvanjil. Nomadic civilization: historical research. 2024;4(1):86-98. (In Russ.) https://doi.org/10.53315/2782-3377-2024-4-1-86-98

Просмотров: 281


Creative Commons License
Контент доступен под лицензией Creative Commons Attribution 4.0 License.


ISSN 2782-3377 (Online)