Preview

Nomadic civilization: historical research

Расширенный поиск

Өвөр Монголын алдарт яруу найрагч Артайн уран бүтээл дэх яруу сэтгэмж

https://doi.org/10.53315/2782-3377-2023-3-3-91-98

Аннотация

Шүлэг бол утга зохиолын эрдэнийн суварга дээрх гэрэлт сувд билээ. Эх хэлээрээ шүлэг бичдэг мөртлөө уншигчдынхаа хайр талархлыг хүртэнэ гэж ёстой ариун дээд яруу алдар байх ёстой. Артай хэдэн арван жил шүлэг бичээд эх хэлнийхээ зохион бүтээх өрнөл хөгжлийг ахиулсан төдийгүй монгол үндэстний утга зохиолын эрдэнэсийн санг баялагжуулж, шалгарсан уран бүтээлч хийгээд утга зохиолын үйлст үзүүлсэн гарамгай хувь нэмрийг үе олноос хүртсэн сайн сайхан үнэлэлт сайшаалаараа шинэ Дундад улсын анхны үеийн шүлэгчдийн төлөөлөгч Н. Сайцогтын дараа хоёрдугаар үеийн монгол үндэстний шүлэгчдийн төлөөллөгч хэмээн үнэлэгдсэн билээ. Бид яруу найргийг уншсанаар дүрслэл бэлгэдлийн болоод хэлэхүй сэтгэхүйн, хөг аялгууны болоод утга санааны гэхчлэн олон талт цэнгэлийг эдэлдэг. Энэ нь зөвхөн яруу найрагчид хэмээх сэрэл мэдэрхүйн торгон мэдрэмжтэй хүмүүсийн утга төгөлдөр, уянга тунгалаг хэлээр бусдад хүртээх баяр, жаргал билээ. Бусдын нүдэнд бараан үүл хургасан усан бороо атал Д.Нямсүрэнгийн нүдэнд “цайран цайран...” орсон бороо. Тэрчлэн О. Дашбалбар гуай “Яруу найрагч гэдэг бол монголын хэмжээнд, дэлхийн хэмжээнд сэтгэж байдаг ард түмнийхээ дуу хоолой, үндэстнийхээ бэлгэ тэмдэг болж байдаг хүмүүс” гэж нэгэнтэй хэлсэн байдаг тийм ч мөн чанар яруу найрагчдын зүрхэнд байдаг байх. Артай бол үндэстний хэмжээний яруу найрагч гэдгийг түүний шүлгүүдэд хийсэн задлал батлан харуулж байна. 

Об авторе

. Тогтомж

Монголия

Тогтомж, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны яруу найрагч, Монгол Улсын Их
Сургуулийн Улаанбаатар сургуулийн докторант



Список литературы

1. Артайн шүлгийн түүвэр (2007). Өвөр монголын одоо үеийн уран зохиолын сан. Улаанбаатар: Бемби сан.

2. Галбаатар, Д. (2009). Уран зохиолын онолын удиртгал хичээлээр оюутанд тусламж / Д. Галбаатар, Р. Бигэрмаа, С. Дашдэжид. Улаанбаатар: Бит пресс.

3. Мөнх, Ц. (1990). Б. Явуухулангийн яруу найргийн туршлага. Улаанбаатар.

4. Мөнгөнхөлөг, Х. (1998). Өчүүхэн дэвтэр. Улаанбаатар.

5. Энхбаяр, С. (2000). Утга зохиолын онол туурвилзүй. Улаанбаатар.


Рецензия

Для цитирования:


Тогтомж  Өвөр Монголын алдарт яруу найрагч Артайн уран бүтээл дэх яруу сэтгэмж. Nomadic civilization: historical research. 2023;3(3):91-98. https://doi.org/10.53315/2782-3377-2023-3-3-91-98

For citation:


Togtomzh  The issue of artistic idea in poetry of Artay, the famous poet of Inner Mongolia. Nomadic civilization: historical research. 2023;3(3):91-98. (In Russ.) https://doi.org/10.53315/2782-3377-2023-3-3-91-98

Просмотров: 157


Creative Commons License
Контент доступен под лицензией Creative Commons Attribution 4.0 License.


ISSN 2782-3377 (Online)